Ж.Батзандан намаасаа хөөгдөж Д.Мурат, Л.Болд хоёрт улс төрийн хариуцлага хүлээлгэлээ

АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан,  Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцохоор болжээ. Ингэхдээ Ардчилсан намын Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 4.3.1 дэх заалт, тавдугаар бүлгийн 5.15.1, 5.15.9.3 дахь заалт зургаадугаар бүлгийн 6.2.4, 6.2.6 дах заалтыг зөрчсөн гэж үзжээ.

 

Энэ тухай тус намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар яг одоо энэ асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд мэдээлэхдээ Ж.Батзанданг намаасаа хөөсөн бол Л.Болд, Д.Мурат нарыг АН-ын үндсэн дүрмийн 3.9.18-г зөрчсөн учраас Ардчилсан намын сонгуульт алба болон төрийн албанд нэр дэвших эрхийг дөрвөн жилээс доошгүй хугацаанд хасна гэсний дагуу хариуцага тооцжээ. Мөн дээрх гишүүдийг намаасаа гарна гэвэл хүлээж авна гэдгээ ч хэлж байна. 

Уг нь Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Засгийн газар огцрох эсэх тухай асуудлыг хэлэлцэж байх үед "Манай нам нэгдсэн шийдвэрт хүрсэн. Засаг огцруулахыг бүрэн дэмжиж байгаа" хэмээн мэдээллэж байсан ч дээрх гурван эрхэм намын байр сууриа үл тоон намынхныхаа эсрэг газрын үсэг зурсан юм.