Хотын дарга ирэх оны төсвийн төслийг танилцуулж байна

НИТХ-ын ээлжит хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тодруулбал, НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 25 нь ирсэн тул хурлыг эхлүүллээ.Өнөөдрийн хурлаар хотын дарга С.Батболд 2019 оны нийслэлийн төсвийн төслийг танилцуулж байна.

Дашрамд мэдээлэхэд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд энэ сарын 27-нд нийслэлийн төсвийг өргөн мэдүүлсэн. Хуульд зааснаар НИТХ нийслэлийн 2019 оны төсвийн төслийг ирэх арванхоёрдугаар сарын 5-ны дотор багтаан батлах учиртай бөгөөд өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсвийн эхний хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн юм.