УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч түр завсарлалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт "ЖДҮХС-тай холбоотой асуудлын талаар иргэн, аж ахуйн нэгжүүдээс УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах санал ирүүлсэн. Мөн Д.Хаянхярваа гишүүнээс ЖДҮХС-гаас олгосон хөнгөлөлттэй зээлээс хамаарал бүхий компани нь зээл авсан Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Түүнчлэн “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ч дээрхтэй ижил хүсэлт ирүүллээ. Энэ бүх саналыг өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхээр товлосон. Тиймээс Ёс зүйн дэд хороо хуралдаж дуусах хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулах хэрэгтэй байна” гэсэн санал гаргасныг УИХ-ын дарга хүлээж аван чуулганыг түр завсарлуулав. .
