УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын компани Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гэх мэдээлэл гарсан. Харин тэрбээр энэ мэдээллийг эрс үгүйсгэж “Намайг зээл авсан гэж бичсэн мэдээллийг би хараагүй . Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт сэтгүүлчид УИХ-ын гишүүдээс энэ талаар асуугаад байсан. Чуулганы танхимын үүдэнд таарсан сэтгүүлчдэд миний хамаарал бүхий компани жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэж хэлсэн” хэмээж байлаа.

Тэгвэл тэрбээр өөрийн мэдлийн “Өгөөдэй-Ази” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болллоо. Тодруулбал, тэрбээр 2018 оны зургаадугаар сарын 07-ны өдөр тус компанийг зээл авахад итгэмжлэл үзүүлэх бичигт гарын үсэг зурж улмаар 950 сая төгрөгийн зээл авсан нь тодорхой болсон баримтыг дэлгэж байна.