Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэрийг Засгийн газраас дөнгөж саяг аргасан байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо.
Учир нь Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 1-эн энэ жил арваннэгдүгээр сарын 8-нд /пүрэв гараг/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Баасан гарагийн амралтын өдрийг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар боллоо.