Төрийн банкинд удирдах алба хашиж байсан хүмүүсийг саатуулжээ

Төрийн банкны удирдах албанд ажиллаж байсан хүмүүсийг АТГ-аас саатуулжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр АТГ-т саатуулагдаад байгаа хүмүүс нь Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц болон удирдлагын багт ажиллаж байсан бас нэг хүн байгаа бололтой. Тэд Төрийн банкнаас 2018 оны нэгдүгээр сард бүтцийн өөрчлөлтийн шалтгаанаар чөлөөлөгдсөн аж.

Түүнчлэн энэ тухай мэдээллийг Төрийн банкныхан "Энэ явдал Төрийн банкны өнөөгийн үйл ажиллагаанд саад учруулаагүй.  Банкны үйл ажиллагаа хэвийн явж байгаа" хэмээж байна.