НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны есдүгээр сарын сугалааны тохирлыг өнөөдөр "Боловсрол" телевизээр орон даяар шууд цацах юм байна. Албаныхны мэдээлснээр энэ удаагийн супер сугалааны тохирол 125 сая төгрөг байх аж. 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн наймдугаар сард болсон НӨАТ-ын азтанаар 10 сая төгрөгийн 1, таван сая төгрөгийн 20, 200 мянган төгрөгийн 1970, 50 мянган төгрөгийн 19447 баримт тохирч, 21634 иргэн азтан болсон ч супер азтан тодроогүй юм.