“Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулахаар болж зөвлөлд нэр дэвших иргэдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Улмаар цахимаар бүртгүүлсэн иргэдээс холбогдох журмын шаардлага хангасан 54 нэр дэвшигчийг шалгаруулж олон нийтийн дунд санал асуулга явуулсан юм. Ингэснээр Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 иргэн нэр дэвшсэн юм. Улмаар санал асуулга 14 хоног үргэлжилж, давхардсан тоогоор 437560 хүн саналаа өгчээ. Тэгвэл олон нийтийн өгсөн саналын дагуу гишүүдийн нэрс тодорчээ.
Үүнд: