Цасан шуурга шуурч, эрс хүйтрэнэ

Өнөөдрөөс буюу аравдугаар 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

УЦУОШГ-аас гаргасан дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орох төлөвтэй байгаа ажээ. 

Салхи 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Иймээс ОБЕГ-аас цасан шуургатай үед иргэд, малчдыг анхаарал болгоомжтой байж, шуурганд төөрөх, мал­тайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналт­гүй орхихгүй байхыг онгойлон анхаарууллаа. Түүнчлэн жолооч нарыг хөдөө орон нутгийг зорих гэж буй бол батлагдсан зам марш­рутын дагуу зорчих, тех­никийн бүрэн бүтэн байдал, зор­чигчдын аюулгүй байд­лыг хангах, автозамын нөхцөл бай­дал хүндрэлтэй байгааг анхаарах; /дулаан хувцас, бензин шатахууны нөөцтэй байх хэрэгтэйг зөвлөж байна.

Түүнчлэн яг одоо ургац хураалтын ажил ид үргэлжилж байгаа. Тиймээс ургацаа цас, мөсөнд даруулахгүй байхыг анхаарулж байна.