“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өчигдөр түр саатуулжээ. Одоогоор түүнийг ямар шалтгааны улмаас саатуулсан нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулах шийдвэр гарчээ. Гэхдээ цаашид саатуулах эсэх тухай прокурорын байгууллагын хүсэлт шүүхэд хараахан ирээгүй байгаа аж.
Дашрамд мэдээлэхэд саатуулан шалгах ёстой гэж үзсэн этгээдийг хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болдог ажээ.