Ч.Ганзоригийг дахин нэг сар хорино

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар ийн хорихоор болжээ.