ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг сургуулиудад шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалжээ. Үүнд 

  • Цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад дараах зөвлөмжийг хүргэж байна.
  • Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
  • Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
  • Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;
  • Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх...