УИХ дахь Хянан шалгах түр хороо өнөөдөр 12.00 цагт хуралдана. Хурлаар "нүүрсний" хоёр дахь сонсголд гэрчээр оролцох хүмүүсийн нэрсийг зарлах түр хорооны тогтоолын төсөл, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. С

Түр хорооны хуралдаанаар:

  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай/
  • Түр хорооны тогтоолын төсөл /Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/

Мөн энэ удаагийн сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах юм.