Монголбанкнаас зарласан нэг ам.долларын нэрлэсэн ханш өнөөдрийн байдлаар 2,503.41 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр арилжааны банкууд ам.доллар худалдан авах ханшаа 2505 төгрөгт хүргэсэн бол валют арилжааны захуудад 2508-2510 төгрөгийн хооронд байна. Юутай ч "Найман шарга" захын ченжүүд ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсан шалтгааныг нийлүүлэлт тааруу байгаатай холбож тайлбарласан.
Дашрамд мэдээлэхэд, ам.долларын ханш 2,503 төгрөгт хүрсэн нь өнгөрсөн зургаан сарын дунджаас хамгийн өндөрт тооцогдож байна. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард ам.долларын дундаж ханш 2395.37 төгрөг бол тавдугаар сард 2405.19 төгрөг, долоодугаар сард 2462.83 төгрөг, наймдугаар сард 2464.12 төгрөгтэй тэнцэж байсан юм.