Хүүхэлдэйн театрын намар цагийн нээлт энэ бямба гарагт болно

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ой, намар цагийн үзвэрийн нээлт энэ сарын 08-нд буюу бямба гарагт 13:00 цагаас Үндэсний Соёл, Амралтын хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.

Тус театрын хамт олон намар цагийн нээлтийн үйл ажиллагаандаа зориулж А.Н. Толстойн “Алтан залаат Азарган тахиа” хүүхдийн жүжиг мөн “Жигүүрхэндээ хүчтэй" хүүхэлдэйн концертыг тус тус тоглохоор болжээ. Хамгийн сонирхолтой нь дээрх тоглолт үнэ төлбөргүйгээс гадна энэ үеэр хөгжөөнт тэмцээн, уралдаан, циркийн үзүүлбэр толилуулах гээд хүүхэд багачууддаа зориулан олон гайхалтай бэлэг бэлдсэн байна. Иймээс бяцхан хүүхдүүд маань гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өөрсдийн хайртай үлгэрийн баатруудтайгаа нэг өдрийг өнгөрүүлж, хөгжөөнт тэмцээн уралдаанд авьяас чадвараа сорин оролцохоос гадна олон олон бэлгийн эзэн болох боломжтой юм байна шүү.