Ш.БАТХҮҮГ ДАХИН ЦАГДАН ХОРЬЖЭЭ

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр шалгуулж буй "Жаст"-ын Ш.Батхүүг дахин цагдан хорьжээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Б.Баатархүү мэдэгдсэн бөгөөд түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад өнгөрсөн зургаадугаар сард батлан даалтад гаргаад байсан ч дахин хорьсон байна.  

Дашрамд мэдээлэхэд, АТГ-аас хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр "Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж байна. Эл хэрэгтэй холбогдуулж 10 гаруй дугаартай хэрэг нээгээд байна. Тиймээс хэргийг тусгаарлаж удахгүй прокурор, шүүхэд шилжүүлнэ" хэмээсэн юм.