Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар буюу Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвийн байранд зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Зөвлөгөөг 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах аж.
Эх сурвалж: ulaanbaatar.mn