Хэнтий аймгийн Галшар сумаас шонхор барьсан гурван араб иргэнийг тус аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийнхан саатуулжээ. Тодруулбал, Сири улсын иргэн И, А, Р гэсэн гурван хүн биедээ зөвшөөрлийн бичиггүйгээр шонхор барьж, “Ланд круйзер-200” машинд тээвэрлэж яваад баригдсан байна. Энэ талаар БОАЖЯ-ны газрын дарга Б.Дархантөр “Одоогоор хариуцсан мэргэжилтэн нь алга байна. Идлэг шонхор хууль бусаар барьсан гадны иргэдийг илрүүлсэн нь үнэн. Гэвч энэ хэргийг шалгаж байгаа учраас манайхаас тайлбар хийх боломжгүй байна” гэв.
