Е-баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр боллоо. Энэ удаагийн тохиролд 2018 оны долоодугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм. Тэгвэл энэ удаагийн тохирлоор нийт 20,354 азтан тодорчээ. Гэхдээ супер шагналтан тодроогүй бөгөөд таван сая төгрөгийн азтан 24, нэг сая төгрөгийн азтан 176, 200 мянган төгрөгийн азтан 1827, 50 мянган төгрөгийн азтан 18327 хүн шалгарсан байна.
