АЗИЙН НААДАМ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

XVIII удаагийн Азийн зуны спортын наадам Индонезийн нийслэл Жакартад албан ёсоор нээлтээ хийсэн. Ирэх сарын 02-д хаалтаа хийх тус наадам Индонез улсын Жакарта, Палембан хотод зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн наадамд 45 орны 10,000 гаруй тамирчин, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагаж буй Азийн наадам юм.

Монгол Улсаас энэ удаагийн наадамд спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.