Франц улсын Мец хотод “ Абилимп 2023” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын олон улсын 10 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж "Уран хатгамал"-ын төрөлд оролцогч Х.Сэлэнгээ хүрэл медал хүртэж Францын тэнгэрт Монголын алтан соёмбот далбаагаа мандуулсан юм.
Абилимп 2023 тэмцээнд энэ жил 28 орны оролцогчид 43 мэргэжилээр өрсөлдлөө . Манай улсаас Уран хатгамал, Сийлбэр, Мужаан, Талх нарын боов, Тогооч, Оёдол, Үсчин, Маникюр, Массажист, Ворд боловсруулалт, Вэб дизайн, Постер дизайн, Зүлэгжүүлэлт гэсэн 13 мэргэжилээр ур чадвараа сорьж амжилттай оролцлоо.
Цагтаа амжиж ур чадвараа гарган өндөр хөгжилтэй орнуудын чадварлаг оролцогчидтой эн тэнцүү өрсөлдсөн 13 оролцогчдодоо баяр хүргэе. Монголын баг тамирчидын 6н сонсголын бэрхшээлтэй боловч дохионы хэлмэрчийнхээ тусламжтайгаар тэмцээнд ажрахгүй оролцож чадсан юм. Тус тэмцээнд оролцож өөрийн чадвараа сориход нь тамирчдыг маань "Монголын абилимпын холбоо" Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Нийслэлийн засаг даргын тамгын газар болоод бусад бүх хувь хүн албан байгууллагууд гээд маш олон хүн дэмжсэн билээ. Эрхэм тамирчиддаа дараа дараагийн Абилимп болоод тив дэлхийн хэмжээний олон тэмцээнд нь амжилт хүсье