Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал долоо хоногоор хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох ххэргийн шүүх хурал 10:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралд гишүүн асан Д.Гантулга болон хохирогчийн эгч болох Ч.Саранзаяа оролцсон. Гэвч хохирогч Ч.Наранзаяа шүүх хуралд оролцох боломжгүй гэснээр шүүх хурлыг долоо хоногоор хойшлууллаа. Хохирогчийн тухайд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт байгаа учраас хуралд ирэх боломжгүй байгаа ажээ. Шүүх хурал наймдугаар 24-нд болно.