Цэргийн алба хаасан оюутан залуус өнөөдөр цэргийн тангараг өргөөд халагдана. Тангараг өргөх арга хэмжээ Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд 11.40 цагт болох бөгөөд арга хэмжээнд оюутан цэргүүдийн ар гэрийнхэн мөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцох аж.
Энэхүү хөтөлбөр анх 2014 оноос хэрэгжсэн бөгөөд энэ хугацаанд 4500 оюутан залуус хамрагдаад байгаа юм. Энэ жилийн тухайд 1000 орчим залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсанаас 650 нь Шархад дах Хээрийн сургалтын төвд, 350 орчим нь орон нутагт алба хаажээ.