Аялангаа театарчилсан сонгодог зохиол сонсох боломжтой

Уншигч та хүсвэл Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь үзэсгэлэнт Цагаан суваргын хормойд Пауло Коэльогийн алдарт “Алхимич” зохиолыг сонгодог хөгжмийн хэмнэлд сонсох боломжтой боллоо. Учир нь энэхүү сонирхолтой арга хэмжээг ''Бид театрт хайртай'' ТББ-аас Монголд анх удаа зохион байгуулах гэж буй бөгөөд мэргэжлийн жүжигчид сонгодог зохиолыг хэрхэн амилуулахыг шимтэн сонсох боломжтой аж.

Уг арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр адал явдал болоод театрт дурлагч хэн ч байсан аялангаа, урлагийн ертөнцөөр цэнгэх боломжийг олгож байгаа аж. Мөн энэ амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 18,19-ний өдрүүдэд болох эл арга хэмжээний аяллын автобус 18-ны өдрийн өглөөний 10 цагт Улсын драмын эрдмийн театрын урдаас хөдлөх юм байна. 

Аяллын явцад зөвхөн театрчилсан уншлагаа сонсоод зогсохгүй үзэсгэлэнт Цагаан суварга дээрээс нар мандахыг харах, байгалийн сайханд органик цай ууж, цай заслын тухайн сонирхолтой яриа өрнүүлж, зөвлөгөө авах, мэргэжлийн тогоочийн хийсэн хоол идэж хүсвэл өөрийн биеэр оролцох боломжтой. Мөн хамтдаа “Алхимич”-ийн ертөнцөөр аялаж буй аялагчидтайгаа танилцан, хүссэн сэдвээр ярилцан цагийг өнгөрүүлж, “Сартай уншлага”-ын өмнөх театрчилсан уншлагуудыг үнэ төлбөргүй үзэх, мэргэжлийн гэрэл зурагчдаар аяллын зургуудаа авхуулах боломжтой ажээ.