Замын Цагдаагийн Албанаас Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл өнөөдрөөс худалдаанд гарна гэж мэдээллээ. Урьдчилсан байдлаар зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбараар худалдахаар төлөвлөжээ. Зөвшөөрлийн үнэ, төрөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Замын Цагдаагийн Албанаас өгөх юм байна.
