“Соёлын наадам” 11 дэх жилдээ  болно

Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт “Соёлын наадам” 11 дэх жилдээ зохиогдохоор болжээ.Наадам долоодугаар сарын 11.12-ны өдөр болох юм. Соёлын өвийг музейд хадгалах бус монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх ёстой. Энэ жилийн наадмыг Соёл, урлагийн их сургууль (СУИС), Монголын урлагийн зөвлөл (МУЗ) хамтран соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.