Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долоодугаар сарын 9,10-ны өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх тухай хэлэлцсэн. Гэвч Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг дэмжээгүй байна. Учир нь долоодугаар сарын 9, 10-ны өдөр даваа, мягмар гараг буюу ажлын өдрүүд. Иймээс олон хоног амрах нь хувийн хэвшилд халтай. Мөн Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагууд наадмын өмнөх өдрүүдэд хариуцлага өндөртэй ажиллах ёстой гэж үзжээ.
Хэрэв Засгийн газрын хуралдаанаар долоодугаар сарын 9, 10-ныг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргасан бол долоодугаар сарын 7, 21-ний амралтын өдрийг 9,10-ны амралтын өдрүүдэд нөхөх байсан юм.