Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 50 төгрөгөөр өсчээ. Тодруулбал, нэг ам.долларын ханш өнгөрсөн мягмар гарагт буюу 19-нд “Найман шарга” валют арилжааны зах дээр 2426 төгрөг байсан бол лхагва гарагт нь 2441 төгрөг болж, 20 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин пүрэв гаригт Монголбанкны нэрлэсэн ханшаар 2450 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өчигдрийн байдлаар 2472 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын огцом өсөлтийн талаар мэргэжилтнүүд сүүлийн гурван удаагийн дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй, зах зээлд ам.доллар худалдаагүйтэй холбоотой хэмээн дүгнэж байгаа
