“Цаг хугацааны машин”-ыг удахгүй дэлгэнэ

Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд ирэх сарын 1-5-ны өдөр "Time machine" буюу "Цаг хугацааны машин" нэртэй сонирхолтой үзэсгэлэн нээгдэхээр болжээ.

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайханы энэхүү үзэсгэлэнд түүний сүүлийн үед зурсан 20 гаруй шинэ бүтээл нь багтсан аж. Зураач С.Заяасайханы тухайд өмнө нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан чөлөөт уран бүтээлч бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art  галерейн захирал Селио Барратто ажиллах юм байна.