Орон сууцны зээлд хамруулж өгнө гэж залилжээ

Орон сууцны найман хувийн зээлд хамруулж өгөх нэрийдлээр фэйсбүүкийн мессенжерээр холбогдож, данснаас нь хоёр сая нэг зуун мянган төгрөг залилсан хэрэг өнгөрсөн сард гарчээ. Цагдаагийнхны өгсөн мэдээллээр сүүлийн цахим  гэмт хэргийн тоо өсч байгаа бөгөөд иргэдийг анхаарал болгоомжтой байхын зэрэгцээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тухайн хэрэглэгчийн мэдээллээ сайтар нягтлан шалгахыг зөвлөж байгаа юм.