ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

УИХ-ын 2022 оны 7 дугаар сарын 05-ны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг  баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулдаг байсныг өөрчилж улирал тутам зохион байгуулж байхаар зохицуулсан. 

Төрийн албаны зөвлөл нь хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд хийж, шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.