Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш тохионо

Энэ жил илүү сартай зун тохиож, Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний мягмар гарагт тохиож буй.

Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж