Нийслэлийн орон сууцны корпорациас сэрэмжлүүлж байна

Цахим орчинд Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ ХК-ийн нэрийг ашиглан хуурамч хаяг, хуудаснаас иргэдийг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж өгөх талаар төөрөлдүүлсэн, худал мэдээлэл гарч байна. Орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд дээрх хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол хүлээх явдал гарч буй юм. Иймд уг эрсдэлээс сэргийлэх зорилгоор иргэдэд албан ёсны сэрэмжлүүлэг хүргэж байна.

НОСК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар албан ёсны мэдээ мэдээллийг та бүхэн дараах эх сурвалжаас хүлээн авна уу.

  • Фэйсбүүк хуудас - Нийслэлийн орон сууцны корпораци
  • Веб сайт - nosk.ub.gov.mn
  • Холбогдох утас – 70006953

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК