Ирэх долоо хоногийн мягмар гарагт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.

Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож буй бөгөөд бүх нийтээр амрах юм. Түүнчлэн энэ өдөрт зориулан Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад явуулах аж.