Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан Та бүхнийг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хийгдэх энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой бөгөөд зөвхөн албан хэрэгцээнд ашиглагдах болно.
Жич: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж буй болон болон танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай оюутнууд өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна.