ГЕГ: 20 сая төгрөгөөс дээш гадаад валют, үнэт металлыг хилээр гаргахыг хориглолоо

Гаалийн ерөнхий газраас гадаад валют, үнэ металлыг хилээр гаргахыг хязгаарлаж буй талаар мэдээллээ.

Тодруулбал, Мөнгө угаах болон терроризтэй тэмцэх тухай хуульд энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд нэмэлт оруулсан. Нэмэлтэд Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно гэж заасан байна. Тус нэмэлт заалтыг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дагаж мөрдөх хуультай.