2022 оны 04-р сарын 21-ний өдөр улс хоорондын шуудан илгээмжээр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, гаалийн хяналт шалгалтаар манай улсын иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан бөгөөд дээрх үйлдлийг таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулан холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байна.
Түүнчлэн Гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 6 удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.