Дарханы зам ашиглалтад ортол нийслэлээс нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ

Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэх юм байна.

Нэмэлт галт тэрэг:

  • Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлнө
  • Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
  • Дархан өртөөнөөс  14:07 цагт хөдөлнө.
  • Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.