Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус хуралдаанаар ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан Монгол Улстай холбоотой ташаа мэдээлэл цацаж байгаа бөгөөд энэ тухай хэлэлцэх аж. Тодруулбал, ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээллийг хэн, ямар зорилгоор цацаж байгаа тухай ҮАБЗ-ийн хурал дээр ярилцахаар болжээ.
Ташрамд мэдээлэхэд дээрх мэдээллийг бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн юм.