Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, хүйтэн байна

Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, хүйтэн байна.

2022 оны 04 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:   Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн , харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.