Монголын Оюун Ухааны Академийн тамчирчин Н.МӨНХШҮР ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

Монголын Оюун Ухааны Академийнхан 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэгвэл 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс тус тэмцээнд  ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /нийлбэр дүнгээр/ Дэлхийн хошой аварга болсон бол ОУ-ын Мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлжээ. 

Мөнманай тамирчид тус тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл)-ийг хүртэж, 21435 оноогоор Монгол Улсын баг тэргүүллээ. Мөн Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастер цолны болзол хангасан байна. 

Манай тамчирчид өмнө нь Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн гээд  олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож, амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.