Тагнуулын Ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан талаар дөнгөж сая мэдээлэл өглөө.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон. Тиймээс өчигдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Түүний гэрт хуулийн хүрээнд нэгжлэг хийхэд их хэмжээний валют, бичиг баримт илэрсэн. Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай удаан хугацаанд хамтран ажиллаж тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Өчигдөр түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Хуульд "Монгол Улсын иргэн Гадаадын тагнуул алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан хадгалж дамжуулсан бол найман жилээс 15 хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг "гэсэн юм.