Засгийн газрын ээлжит бус хуралдаан 09:00 цагт зарлагджээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагаас зарлагдсан байна. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 14:00 цагт ээлжит бус хуралдаан болж, тэтгэвэр нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Ташрамд мэдээлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Тэгвэл Засгийн газар, Сангийн яам энэ асуудлаар судалж, тодорхой шийдвэр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, Сар шинийн өмнө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргах юм. Улмаар ээлжит бус чуулганаар тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500,000 төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх , мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болсон гэсэн мэдээлэл байгаа юм.