ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧИД ХУВЦСАА ГАРДАН АВЛАА

“Бээжин-2022” өвлийн олимпод цанын ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох эрх авсан. Тэгвэл тамирчидын олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө.

Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ. Монголын олимпын баг ирэх даваа гарагт Бээжинг зорино.