Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг  өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ хуралдана.

Хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. Тодруулбал, ковид-19 халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст хүргүүлсэн гэх мэдээлэл байна.