БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Тэгвэл тэрбээр "Таван толгой түлш" ХХК-ийн баруун үйлдвэрийн 2022 оны намар бүрэн зогсоож энэ орчимд төгөл байгуулна гэлээ.
Ингэхдээ "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж 1 үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барих. Шинэ үйлдвэр ашиглалтанд оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг ирэх намраас зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болголоо" гэв.