Бөхийн өргөөнд өнөөдөр Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан. Гэвч цуцлагдсан талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд "Маргааш буюу 2022 оны 01-р сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсаныг мэдэгдэж байна" гэжээ.
Ташрамд мэдээлэхэд өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдсон бөхийн барилдаан мөн цуцлагдсан юм. Учир нь барилдах эрхээ 11 сараар даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар ирсэн ч бөхчүүд эсэргүүцсэн юм. Үүссэн нөхцөл байдлын улмаас барилдааныг зогсоох, цуцлах шийдвэрийг МҮБХ-оос мөн гаргасан юм.