Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

Өнөөдрийн байдлаар 89007 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэсэн байна. Цэргийн бүртгэлд 18-50 нас нас хүртэлх иргэд хамрагдах үүрэгтэй бөгөөд цахимаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой юм.

Мөн 18 нас хүрч буй иргэн хороон дээрээ очиж, бүртгүүлэн цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой.