Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлсөн. Ингэхдээ түүнтэй хамт дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Тэгвэл түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ.
Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, маргааш чуулганаар оруулж тангараг өргүүлэх гэнэ. Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, "JCI" Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.