БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөллөө. Түүнтэй хамт дэд сайд  Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Агаарын бохирдолтой тэмцэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагуудаа чиг үүргээр хангаж чадаагүй гэж буруутгажээ. Тэрбээр Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга  хэрнээ Н.Уртнасан нэг ч удаа хурлаа хийгээгүй байна. Ийнхүү  Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг нь чөлөөлсөн тул ХХААХҮ-ийн З.Мэндсайхан үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэх юм байна. Мөн түүнчлэн нийслэлийн зарим албна хаагчдад арга хэмжээ авахыг Улаанбаатарын хотын захирагч Д.Сумъяабазарт анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан албаны бусад хүмүүсийн хамт ажлын гэрт "нэгжлэг" хийсэн олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын давхар дээлгүй сайд нарын нэг бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрх мэдлийн дагуу Ерөнхий сайд ийнхүү танхимынхаа сайд нартай хариуцлага тооцож эхэллээ.